Customer Business Development нь Монголд төвтэй, CEO-д зориулсан зөвлөх үйлчилгээ болон арилжааны гүйцэтгэлийн систем суулгадаг байгууллага юм.
Олон байгууллагууд стратеги, зорилго, төлөвлөгөөтэй байдаг ч тэдгээр нь өдөр тутмын гүйцэтгэл, шийдвэр, удирдлагын ритмд бууж чаддаггүй. Customer Business Development нь энэ завсрын "хийсвэр стратеги → бодит гүйцэтгэл" гэдэг хоосон зайг системтэйгээр нөхөхөд ажилладаг.
"Стратеги гэдэг бол бичдэг зүйл биш. Удирддаг зүйл."
Бид OGSM болон SDDS аргачлалуудыг ашиглан стратегийг тодорхой болгох, түүнийг байгууллагын бүтэц, KPI, ownership, гүйцэтгэлийн хяналттай уялдуулах замаар бодит үр дүн гаргадаг.
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
FMCG, Aviation, Petroleum, Mining, IT секторуудад 24+ жилийн бодит гүйцэтгэлийн туршлагатай. P&G-ийн сертификаттай борлуулалтын сургагч багш. 200+ компани, 5,000+ мэргэжилтэнд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Хамтран үүсгэн байгуулагч
Арилжааны системийн дизайн, байгууллагын гүйцэтгэлийн зохион байгуулалт дээр мэргэшсэн. Арилжааны багуудын бүтцийг системчилж, стратегийг өдөр тутмын гүйцэтгэлд буулгаж KPI, засаглал, хариуцлагын тогтолцоог суулгадаг.